Бетон зуурмагийн үйлчилгээ
Зуны оргил ачааллаас өвлийн хүйтэн хүртэл — ямар ч нөхцөлд таны төслийн тасралтгүй ажиллагааг хангаж, үйл ажиллагааны далд эрсдэл, зардлаас сэргийлэн төслийн хуваарь болон нийт өртгийг бодитойгоор хэмнэнэ.



Зуны оргил ачааллаас өвлийн хүйтэн хүртэл — ямар ч нөхцөлд таны төслийн тасралтгүй ажиллагааг хангаж, үйл ажиллагааны далд эрсдэл, зардлаас сэргийлэн төслийн хуваарь болон нийт өртгийг бодитойгоор хэмнэнэ.



гэж хэн бэ?

Бид үйл ажиллагаагаа Комманд Алконы автоматжуулалтын системээр илүү сайжруулав.
Комманд Алкон нь бетон үйлдвэрлэл, чанар хяналт, логистикийг нэг системд нэгтгэн автоматжуулдаг технологийн платформ:



Powered by
Комманд Алконы модулиуд нь нийлүүлэлтийн үе шат бүрийг захиалга, хуваарийн дагуу явж байгаа эсэхийг хянаж, бүртгэхийн зэрэгцээ чанарын шаардлагад нийцэж байгааг давхар баталгаажуулан — дата бүрийг харилцагчид бүрэн ил гарган харуулдаг.
Харилцагчийн АПП — захиалга, хяналт, баримт бичиг.
Хуваарилалт, диспэтчийн үүлэн систем.
Үйлдвэрийн программ хангамж — автомат жинлэлт.
Лаборатори, микс дизайн, чанарын хяналтын программ.
Миксерийн GPS хяналт, ETA-гийн систем.
Торх доторх мэдрэгч төхөөрөмж бүхий хүргэлтийн үеийн чанар хяналт.
Төслийн хязгаарлагдмал байршил, зам тээврийн ачаалал, алслагдсан талбайн сорилтуудыг даван ямар ч нөхцөлд бетон зуурмагийн тасралтгүй нийлүүлэлтийг хангаж ажилладаг.
Хот доторх үйлдвэрүүд, төслийн талбай дээрх үйлдвэр, V-Truck — байршлаас үл хамааран хүргэнэ.
Улаанбаатар хотын аль ч төслийн байршил руу хамгийн боломжит ойр, хурдан хүрч үйлчлэх 3 цэг.
Үйлдвэрлэлийн явцад гэнэтийн саатал гарахад дараагийн үйлдвэр автоматаар ачааллыг шилжүүлэн авдаг. Харилцан бие биенээ нөхөх ухаалаг систем нь таны төслийн нийлүүлэлтийг тасалдуулахгүй.
Их хэмжээний тасралтгүй цутгалт шаардсан онцгой захиалгад манай 3 үйлдвэр нэгэн зэрэг, бүрэн хүчин чадлаараа ажиллан их хэмжээний цутгалтыг ч хамгийн богино хугацаанд нийлүүлнэ.

Төслийн талбай дээр зуурмагийн үйлдвэр байгуулж, дотроос тасралтгүй нийлүүлэлтээр хангана.
Дэлгэрэнгүй
Талбай дээр шаардлагатай хэмжээгээр нь зуурч цутгадаг хөдөлгөөнт үйлдвэр.
Дэлгэрэнгүй
Бид том оврын болон алслагдсан төслүүдэд зуурмагийн үйлдвэрийг шууд талбай дээр нь байгуулж, угсарч, ажиллуулж өгдөг. Ингэснээр таны цутгалт хотын замын нөхцөл, ачааллаас бүрэн ангид болно.



V-Truck нь түүхий эдээ ачаад ирж, талбай дээр тань шаардлагатай хэмжээгээр нь зуурч өгдөг хөдөлгөөнт зуурмагийн үйлдвэр юм. Жижиг оврын, тарсан болон яаралтай цутгалтад хамгийн тохиромжтой.



Барилга угсралтын оргил ачааллын улиралд ч баталгаат, тасралтгүй нийлүүлэлтийг бүрэн хангасан.

Улсын тэргүүлэгч цемент үйлдвэрлэгч, нийлүүлэгч нартай стратегийн түншлэлийн хүрээнд ажиллаж өөрсдийн цементийн нөөцийг тогтмол бэлэн байлгадаг.

Гуравдагч талуудаас хараат бус — 1%-иас бага тоос, шаврын агууламжтай хамгийн цэвэр элс.


Бид Сика брэндийн дилерийн хүрээнд өөрсдийн химийн нэмэлтийг ханган ажилладаг.
Барилга угсралтын хугацааг
80–120+
хоногоор нэмэгдүүлнэ.

Цаг агаарын эрс тэс нөхцөл байдлаас үл хамааран жилийн турш тасралтгүй үйлдвэрлэлийг хангах зорилгоор бүх үйлдвэрүүд бүрэн дулаалгын тоноглолоор хангагдсан.

Бетоны чанарыг хүйтний ямар ч нөхцөлд тогтвортой хадгалахад зориулагдсан ус болон дүүргэгч материалуудын температурыг автоматаар удирдан, хянадаг Финланд Улсын технологи.

Эрчим хүчний гэнэтийн тасалдал үүссэн ч үйлдвэрлэлийн процессыг доголдолгүй, хэвийн үргэлжлүүлэх өндөр хүчин чадалтай нөөц генераторуудаар бүрэн тоноглогдсон.


Бат бэх, ашиглалтын чанараа хадгалахын зэрэгцээ CO₂ ялгаруулалт, ус, эрчим хүчний хэрэглээг системтэйгээр бууруулсан бетон. Европт төвтэй, барилгын материалын тогтвортой үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний ил тод байдлыг баталгаажуулдаг Concrete Sustainability Council (CSC) олон улсын байгууллагын хүрэл гэрчилгээгээр баталгаажсан.
LEED · BREEAM · EDGE гэрчилгээжүүлэлтийн шаардлагад тохирно.
Ногоон зээл, хөнгөлөлттэй санхүүжилтийн шалгуурыг хангахад тусална.
Барилгын тогтвортой байдлын үнэлгээнд шууд оноо нэмнэ.
Манай үйлчилгээ таны төслийн тасралтгүй ажиллагааг бүрэн хангахад чиглэгддэг.
Асуудал гарвал нөхөн олговортойНийлүүлэгчээс үүдэлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын асуудал гарсан нөхцөлд бид дараах нөхөн олговруудыг олгоно.
Та өөрөө хянанаХарилцагч ачилт бүрийн чанар, цаг хугацаа, тоо хэмжээг Комманд Алкон системээр цаг тухай бүрд нь хянан, баримтжуулна.
Захиалгын эхний миксер тохирсон цагаас хойш 30 минутын дотор таны талбайд ирээгүй бол.
2 сая төгрөгийн үнийн дүн бүхий бетон зуурмагийн эрхийн бичиг олгоно.
Цутгасан бүтээцэд бидний үйлдвэрлэл, үйлчилгээнээс хамааралтайгаар согог үүссэн нөхцөлд.
Сика брэндийн бетон засварын бүтээгдэхүүний зардлыг бид 100% даана.
Хүргэсэн тоо хэмжээ захиалгаас дутах буюу илүү гарсан тохиолдолд.
Зөрүү гарсан тоо хэмжээг 200 дахин нөхөж, бетон зуурмагийн эрхийн бичиг олгоно.
Хамрах хүрээ: Улаанбаатар хот доторх төв үйлдвэрүүдээс хийгдэх нийлүүлэлтэд хамаарна. Алслагдсан төсөл, талбай дээрх үйлчилгээний нөхцөлийг гэрээгээр тусад нь тохирно.
Хамгийн хямд үйлчилгээ гэдэг нь гэрээний үнээсээ давдаггүй, төслийн нийт төсвийг нэмэгдүүлдэггүй үйлчилгээ юм.
Бетоны нэгж үнэ ≠ Бетоны нийт өртөг
Нэг метр куб бетоны нэгж үнэ
бол зөвхөн эхлэлийн тоо.
Бодит зардал хаанаас урган гардаг вэ
Эцэстээ захиалагч эдгээр эрсдэлүүдээс үүссэн зардлуудыг төлдөг.
Премиум юугаар хаадаг вэ
Далд зардал болон эрсдэлийг хааж, төслийн нийт өртгийг бууруулна.
Төслийн сорилтуудын эсрэг манай шийдлүүд.